Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Бѳмбѳгтэй хоккейн ДАШТ-нд ѳрсѳлдѳж байгаа Монголын шигшээ баг хасагдах шатанд Чехийн багийг 2:1-ээр буулган авч хагас шигшээд тоглох эрхтэй боллоо.
Чехийн хүчтэй багийг хожиход манай шигшээ багаас Г.Тамир, Ж.Баярсайхан нар гоол оруулж, багаа ялалтад хѳтѳллѳѳ. Монголын бѳмбѳгтэй хоккейн шигшээ ДАШТ-ий хагас шигшээд Украин, Латвийн багуудын хожсонтой хүч үзнэ. Хэсэгтээ Сомалийг 10:0, Словакийг 4:0, Японыг 2:1-ээр хожиж, хасагдах шатанд Чехийн багийг 2:1-ээр тус тус буулган авсан шигшээ багийнхандаа аваргын тѳлѳѳ тоглохыг хүсэн ерѳѳе. Хагас шигшээгийн тоглолт 03-р сарын 05-нд 14:30 цагаас болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ