Жүдо бөхийн Рабат гранпри тэмцээн цуцлагдлаа

Олон улсын жүдо бөхийн холбооны IJF Tour цуврал тэмцээний нэг болох Робат гранпри тэмцээн корона вирусийн тархалтын улмаас цуцлагдлаа.

Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Марокко улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан тус тэмцээнийг корона вирусийн дэгдэлтээс урьдчилсан сэргийлэх үүднээс Марокко улсын засгийн газраас албан ёсоор цуцалж буйгаа мэдэгдлээ. Рабат гранпри тэмцээнд 94 орны 561 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байсан ба манай улсаас Ц.Наранжаргал, О.Мөнхцэцэг нар оролцох байсан юм.

Харин ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Екатеринбургийн их дуулга тэмцээн ОХУ-д зохион байгуулах хэвээр байгаа ба тус тэмцээнд манай хүчит бөхчүүд зодоглоно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ