Моника Левински одоо хаана явна?
Цагаан ордонд дадлагажигч бүсгүйтэй холбоотой дуулиант явдал 1998 онд ерөнхийлөгч Билл Клинтоныг суудлаас нь золтой л ховхолчихоогүй билээ.
Харин 22 жилийн дараа одоо Моника хаана явна? Тэр ямар ажил эрхлэж байна? Мөн тэр ямар үндэс угсаатайг ч бас мэдэж авцгаая.
Моника 1973 оны долоодугаар сарын 23-нд Сан-Франциско хотод төржээ. Эцгийг нь Бернард Соломон Левински гэдэг. Гарал үүслээрээ германы еврей. Хавдар судлалын нэртэй эмч хүн. Харин түүний эцэг, эх нь бүр 1920-иод онд Германаас гарч явжээ. Гитлерийг засгийн эрхэнд гарах гэж байгааг зөнгөөрөө мэдэрсэнээр, тэд Сальвадор улсад очиж, тэнд Моникагийн эцэг Бернард төржээ. Түүнийг төрсний дараа тэднийх АНУ-д очсон байна.
Моникагийн ээж Марша Кэй Виленски нь Литвийн еврей Самуэль Виленски болон Белорусын Витебск хотын еврей Броня Полещук нарын охин аж.
Тийнхүү Моника Левински Герман, Литва, Белорусын еврей гаралтай гаралтай нэгэн болж байна. Дашрамд дурдахад, Моника Иүдийн сургуульд сурч, жүүдийн шашны сүмд байнга очдог байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ