Хүн төрөлхтөнийг устгаж чадах таван шумбагч хөлөг онгоц

Америкийн “The National Interest” сэтгүүл  хүн төрөлхтөнийг бүхэлд нь устгаж чадах таван загварын атомын шумбагч хөлөг онгоцыг нэрлэжээ. Жагсаалтад оросын гурав, америкийн хоёр шумбагч хөлөг онгоц орсон бөгөөд үүний нэгнийх нь  төслийг дөнгөж зохиож байгаа гэнэ.
Зохиогчдын бичсэнээр,  хүйтэн дайны үед америкийн “Огайо” хийцийн шумбагч хөлөг онгоц  хагас цаг хүрэхгүй хугацаанд бараг гурван зуун байг  үнсэн товрог болгож чадах байжээ. Одоо АНУ 14-өөс цөөнгүй ийм шумабагч хөлөг онгоцтой юм.  Америкийн бас нэг аймшигтай зэвсэг бий, энэ нь одоо зураг төслийг нь зохиож байгаа “Колумбия” загварын атомын шумбагч хөлөг онгоц гэнэ. АНУ 2031 онд энэ төрлийн эхний шумбагч хөлөг онгоцыг хүлээж авахаар төлөвлөж байгаа ажээ.

“Колумбия”

Image result for подводная лодка колумбия
Оросын шумбагч хөлөг онгоцны тухайд гэвэл, энэ нь “Булава” пуужин бүхий “Борей” шумбагч, “Синева” пуужинт “Дельфин” шумбагч, түүнчилэн “Калибр” гэдэг далавчит пуужин бүхий “Ясень-М”  шумбагч хөлөг онгоц юм.

 “Ясень-М"

Image result for подводная лодка “Ясень-М

“Борей”

Image result for подводная лодка “Борей”

“Дельфин”

Image result for подводная лодка “Дельфин”
Оросын стратегийн зориулалттай 955А “Борей-А”  төслийн хоёр атомын пуужинт шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэх гэрээнд 2020 онд гарын үсэг зурна гэдгийг үүнээс өмнө мэдээлж байсан юм.
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ