Хятадын эрдэмтэд коронавирус тархаасан жинхэнэ эх үүсгэврийг тогтоожээ

БНХАУ-ын эрх баригчдын албан ёсны хувилбарыг няцаасан байна.

Уханийн эрдэм шинжилгээний лаборатори аюултай коронавирус тархсан эх үүсгэвэр болжээ. Хятадын биологч Ботао Сяо, Лэй Сяо нар БНХАУ-ын эрх баригчдын албан ёсны байр суурийг няцаасан ийм дүгнэлт хийсэн байна. 

Эрдэмтэд “2019-nCoV вирусийн болзошгүй гарал үүсэл” гэсэн илтгэл нийтлүүлээд,  далайн бүтээгдэхүүний захын ойролцоо байдаг лабораториас коронавирус тархаж эхэлжээ хэмээн нотлосон байна. Эхний халдвар чухамхүү энэ захад гарч, халдвар сарьсан бавгаахайгаас хүнд туссан гэж Хятадын эрх баригчид нотложээ.  Гэвч биологчдын үзэж байгаагаар,  үнэндээ бол амьтад дээр туршилт хийж байх үеэр лабораторид халдвар тархсан байна. 

“Хотын эрх баригчдын  тайлан болон эндхийн 31 оршин суугч, гаднаас ирсэн 28 хүний мэдүүлгээс үзвэл, энэ хотод сарьсан бавгаахайг хэзээ ч хүнсэнд хэрэглэж байгаагүй,  зах дээр нэг ч сарьсан бавгаахай байгаагүй байна” гэж  илтгэлд өгүүлжээ. 

Туршилт хийж байх үеэр нэг сарьсан бавгаахай эрдэмтэн рүү дайрч, цус нь  “түүний арьсан дээр туссан байна” гэж биологчид тэмдэглэжээ. Үүнээс гадна, сарьсан бавгаахай  лабораторийн өөр нэг ажилтан дээр шээж, улмаар түүнд коронавироус халдаасан байна. 

“Биологийн эрсдэл ихтэй лабораториудад аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгах ёстой.  Үүнээс гадна,  лабораториудыг хотын төв болон бусад хүн ам шигүү оршин суудаг газраас холхон байгуулах ёстой” гэж тэд мэдэгджээ.  

Сарьсан бавгаахай 2002-2003 онд амьсгалын замын хурц, хүнд хамшинжийн  (SARS) дэгдэлт үүсгэсэн вирус тархах эх үүсгэвэр болж байсныг тэмдэглэж байна.

Сүүлчийн мэдээгээр, Хятадад шинэ коронавирусийн халдвараар 2004 хүн нас барж, 14,3 мянга гаруй хүн эдгэрч, өвчин тарсан үеэс хойш халдвар авсан хүн 74,1 мянга гаруй болжээ. БНХАУ-ын эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос лхагва гарагт ингэж мэдээлсэн байна.

Коронавирус дэгдсэнийг шалгах олон улсын хэсэг Хятадад ирснийг тус орны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч өмнө нь мэдээлсэн юм. Уг  бүлгийн бүрэлдэхүүнд ДЭМБ-ын шинжээчид, түүнчилэн хятадын мэргэжилтнүүд орсон байна. Бээжин, тэрчилэн Гуандун, Сычуань мужид шалгалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ