Японд коронавирусийг ДОХ-ын бэлдмэлээр эмчлэх бодолтой байна

Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яам шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд ДОХ-ын бэлдмэл үр нөлөөтэй эсэхийг шалгахаар шийдвэрлэснийг хэвлэлд мэдээлж байна.

Тус яам Америкт үйлдвэрлэсэн эмийг клиникт турших бодолтой байгааг мэдээлжээ. Коронавирусийн халдвар авсан нэг эмчлүүлэгчид уг эмийг амжилттай туршаад байгааг  бас тэмдэглэж байна.

Одоо Японд шинэ вирусийн халдвар авсан хүн 259 болоод байгаа ажээ. 

Йокогамын боомтод байгаа  “Diamond Princess”  хөлөг онгоцонд COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 175 болсныг үүнээс өмнө мэдээлж байсан юм.  Уг хөлөг онгоц хоёрдугаар сарын 3-нд японы боомтод орж ирсэн бөгөөд гэвч вирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнээс болоод  зорчигчдыг хөлөг онгоцноос буухыг зөвшөөрөөгүй байна. Хөлөг онгоцонд 3700 зорчигч байжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ