Марафонч Ц.БЯМБАЖАВ «ТОКИО-2020» олимпийн наадамд оролцох болзлоо биелүүллээ

2020 оны хоёрдугаар сарын хоёронд Японы Кюшю арал дээр зохиогдсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ болон “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Цэвээнравдангийн БЯМБАЖАВ 2 цаг 09 минут 03 секундын амжилтаар тавдугаар байр эзэлж , “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлоо биелүүллээ.
IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь Олимпод оролцох тамирчдад entry mark буюу норматив тавьдаг. Уг болзлыг биелүүлбэл Олимпод оролцох хаалга нээгддэг гэсэн үг.
“Токио-2020” олимпийн марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпод оролцох эрх авах юм.
Манайхаас өмнө нь марафонч Б.Мөнхзаяа мөн олимпийн наадамд оролцох болзлоо биелүүлсэн бөгөөд “Токио-2020” олимпийн наадам Монголын хөнгөнатлетикчдийн хувьд 11 дэх олимп болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ