Новак Жокович найм дахиа түрүүлэв
Мельбурн хотод зохиогдсон талбайн теннисний Автралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар Сербийн Новак Жокович тодорчээ.32 настай,дэлхийн хоёрдугаар теннисчин тэрээр шигшээд Австрийн Доминик Тимтэй тун ширүүн өрсөлдөж, 6:4,4:6,2:6,6:3,6:4-өөр буулган авсан аж.Серб эр өмнө нь энэ тэмцээнд 2008,2011-2013,2015,2016,2019 онд аваргалж байсан агаад "Их дуулга"-ын 17 дахь түрүү нь юм.Одоо түүнд Испаний Рафаэль Надалийг гүйцэж,Швейцарийн Рожер Федерертэй эн зэрэгцэхэд "Их дуулга"-ын гурван цом хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ