Коронавируст өртсөн Ухань хотод эмч нар хэрхэн ажиллаж байна вэ?
Нийгмийн Imgur гэдэг платформыг хэрэглэгч нэг хүн коронавирусийн цар дэгдэлтэд анх өртсөн Ухань хотод хятадын эмч нар хэрхэн ажиллаж байгааг үзүүлжээ. Сувилагч нар урт үсээ тайруулж, хамгаалалтын хувцасан дээрээ нэрээ бичдэг байна, учир нь тэдний хэн гэдгийг ялгах аргагүй учираас ингэж бичдэг байна.
Нийтлэгдсэн зургуудад зурсан гарын үсгээс үзвэл, бүсгүйчүүд Хятадын янз бүрийн нутгийнх ажээ. Тэд Ухань хот руу явахаар бэлтгэж байгаа нь зурагт гарсан байна. Бүсгүйчүүд урт үсээ тайруулж, түүнчилэн шанаа, хүзүүнийхээ үсийг хусуулсан нь харагдана.
Эмч нар хамгаалалтын хувцасан дээрээ нэрээ бичсэн нь бусад зургаас харагдах бөгөөд учир нь хувцас тэдний нүүрийг бараг бүрэн тагладаг учир, тэднийг бие биенээс нь ялгах аргагүй байдаг байна.
Шинэ вирус тархасан газарт ирэхээс айж эмээгээгүй эмч, сувилагч нарын зүрх зоригийг коммент бичигчид биширч байна. Тэгээд аймшигт өвчнийг даруй түргэн дарахыг тэдэнд хүсэн ерөөсөн байна.
Ядарч туйлдсан эмч нар шууд шалан дээр юмуу сандал дээр суугаагаар унтаж байгаа нь нэг хэрэглэгчийн тавьсан хэд хэдэн зургаас харагдаж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ