Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Монголчуудын ярьдгаар “Тавьсан будаа хөлддөггүй таван ес”-ийн хүйтэн эхэлж байгаа ч, наашилж яваа цагийн өнгө төрх хэдийнэ айлчлаад байна. Нөгөө “Гунан, дөнөн үхрийн эвэр хуга хөлдөх номтой” есүүдэд харин ч хавар шиг дулаахан өдрүүд тохиолоо. Ингээд Цагаан сарын баяр тохиох хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг толилуулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Увсын ихэнх нутаг, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-с хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

image

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар. Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард нийт нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар. Нийт нутгаар ОЖД-с дулаан байх төлөвтэй

image

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтий, Сүхбаатарын хойд, Дорнодын ихэнх нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сарын агаарын температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Энэ сард бүх нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. .

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Уур амьсгалын тойм

Хоёрдугаар сарын агаарын дундаж темперaтур 1981-2010 оны\олон жилийн\ дунджаар Увс, Зaвхaн, Бaянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгaaр 6-13 градус, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн бaйдaг.

image

2 дугаар сард 1990 оноос ихэнх нутгаар харьцангуй дулаарч, ялангуяа 1998, 1999, 2002,2004, 2007, 2015 онуудад сарын дундаж температур уур амьсгалын дунджаас 3-9 градусаар дулаан байж, зарим жилд өдөртөө говийн нутгaaр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүрч дулаарсан байна. Харин сарын дундаж температур 1988 онд нутгийн өмнөд хагаст, 2001 онд нутгийн зүүн хагаст, 2008 онд нутгийн баруун хагаст, 2005, 2010, 2012-2014 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 3-10 градусаар хүйтэн болж, 2010, 2012, 2013 онд Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр зарим шөнө 46-49 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 39-45 градус хүрсэн бол 2016 онд Завханы Цэцэн-Уул, Отгон суманд 54-55 градус хүрч хүйтэрч байв.

Олон жилийн дундаж байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговийн ихэнх нутаг, Ховд, Архангайн хойд, Увс, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Хөвсгөлийн зүүн, Булганы баруун, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун өмнөд болон зүүн, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр 0.2-1.3мм, бусад нутгаар 1.5-3.4 мм цас орж,

image

Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18см, бусад нутгаар 3–8 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1988, 1991, 1993, 2003, 2005, 2010 онд ихэнх нутгаар, 2004, 2009 онд нутгийн төв болон зүүн хэсгээр, 2006, 2011 онд нутгийн баруун хагаст, 2015 онд нутгийн зүүн хагаст уур амьсгалын дунджаас 3-6 дахин их цас орж, цасан бүрхүүлийн дундаж зузаан 20-30 см-т хүрч мал өвөлжилтийн байдал хүндэрч байв.

Энэ сард салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол уур амьсгалын дунджаар Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар жил бүр 1-2 удаа, зарим жил 6-8 удаа тохиолддог бол бусад нутгаар 10 жилд 4-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдийн байдлаар 2005,2009 онд Өмнөговийн нутгаар, 2006 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Архангайн нутгаар, 2007, 2010 онд Говь-Алтайн нутгаар 28-34 м/с хүрсэн байна. 2005 онд говь болон зүүн аймгуудын нутгаар 3-12 цаг хүчтэй цасан шуурга шуурч, 10-30 см цасан бүрхүүл тогтон мал хаваржилтийн байдал онцгой хүндэрч зөвхөн Дорнод аймгийн хэмжээнд л 2000 орчим толгой мал хорогджээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ