Нэгдүгээр сарын 21 – Тэврэх өдөр
Өнөөдөр Олон улсын тэврэлтийн өдөр (International Hug Day) тохиож байна. Энэ өдрийг анх АНУ-д “International Hugging Day” гэж нэрлэн тэмдэглэжээ.
Тэврэлтээр сэтгэлийн дулааныг мэдэрдэг гэх бөгөөд таныг тэврэх гэсэн хүмүүс аюулгүй байдал, тав тух, хайр сэтгэлийн мэдрэмжийг хүсдэг гэж сэтгэл судлаачид ярьдаг. Бид нэгнийгээ тэвэрснээр чи бол ганцаараа биш, би чамайг хамгаалах болно гэсэн чин халуун сэтгэлийг нөгөө хүндээ илэрхийлэхийг хүсдэг байна.
Хүүхдийг тэврэхгүй, биед нь хүрэлгүй хөндий өсгөснөөс тэр хайр энхрийллийн сэтгэл хөдлөлийн мэдрэмж муутай, амьдралд зохицох чадвар султай, эрүүл мэндийн хувьд асуудалтай байх нь элбэг байдаг аж. Биднийг тэврэлдэх үед бие махбодь маань аз жаргал, сэтгэл ханамжийн даавар болох эндорфин, амар амгалангийн даавар – окситоцин ялгарч байдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ