Иосиф Сталины талаарх маргаан хүний аминд хүрэх дөхжээ
Хөгтэй гэмээр ч юм уу энэ явдлын тухай Милан хотын цагдаагийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.Тодруулбал Италид ачааны машины жолоочоор ажилладаг 59 настай беларусь эр хамтран зүтгэгч 47-тэй украиныг үхэхээс наагуур занчжээ.Уг хэрэг Лодигийн засаг захиргааны төв Сордио хотод болсон бөгөөд хохирогч,гэмт этгээд хоёр улс төр болон Иосиф Сталины талаар маргалдсан аж.Беларусь эр украин хамтрагчийнхаа толгой руу төмөр бариулаар цохисны улмаас цаадах нь хүнд бэртэж,эмнэлэгт хүргэгдсэн байна.Харин хэргийн эзэн,хэнгэргийн дохиур беларусь эрийг санаатайгаар хүний аминд хүрэхийг завдсан гэж буруутгаж буй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ