Манай гарагийн хамгийн чандлан хамгаалдаг газрууд
Дэлхийн хамгийн чандлан хамгаалдаг газрууд нь заавал цэргийн зориулалттай байх албагүй, жагсаалтад номын сан ч байдага. Энэ нь жирийн нэгэн номын сан биш, харин Ватиканы өч төчнөөн нууцыг хадгалдаг тэр номын сан юм. Технологи хөгжсөн хэдий ч, дотогш нэвтэрч, тэнд байгаа зүйлсийг судлах нь бараг бүтэшгүй асуудал гэнэ.
1. “ADX Florence” шорон
Энэ шоронг “Уулын Алькатрас” хэмээн албан бусаар нэрлэцгээдэг. Харин хоригдлууд өөрсдөө “ADX Florence” шоронг “Тамын илүү цэвэр хувилбар” гэж үздэг байна. Юу гэвэл, өрөөнүүд, тухайлбал ор, суултуурыг бүрэн бетондож хийжээ. Сүлжээгээр хянадаг 1400 ган хаалга, лазерын занга, тулааны ноход гээд бий. Үүнээс гадна, бие биетэйгээ уулзахыг хориглодог бөгөөд хэрвээ оргох гэсэн өчүүхэн төдий л сэжиг төрвөл хуягууд хоригдлыг шууд буудан хөнөөх эрхтэй байдаг байна.
2. Шайеннын уул
ЗСБНХУ-ын цөмийн цохилтын дараа цэргийг удирдах зориулалт бүхий газар дорхи NORAD цогцолборыг хүйтэн дайны үедт энд барьжээ. Одоо энэ төвийг хоёрхон цагийн дотор дахин сэргээн ажиллуулж болох гэнэ.
3. «Ногоон нохойн хушуу» амралтын бааз
Баруун Виржини муж улсын ойд дэлхийн чандлан хамгаалдаг өртөг ихтэй рашаан сувиллын газар нуугдаж байдаг. АНУ-ын засгийн газүрын дээд тушаалын гишүүд л энд нэвтэрч болно. Харин цөмийн дайн гарвал тус орны конгресс хуралдах газар дорхи хоргодох байр ч энд газрын гүнд байдаг байна.
4. Солонгосын цэрэггүй бүс
Дэлхийн хамгийн чандлан хамгаалдаг хил, харин цэрэггүй бүс хэмээн нэрлэсэн нь инээдэмтэй. Энд нэвтрэх боломж бараг байхгүй, хилийг хоёр талаас чандлан хамгаалдаг байна.
5. Машины “Bold Lane” зогсоол
Харахад машины хамгийн жирийн энэ зогсоол дэлхийн хамгийн чандлан хамгаалдаг газрын жагсаалтад үнэхээр ордог нь гайхалтай. Энд машинаа таьвихын тулд тусгай нэвтрэх бичиг авдаг байна. Зогсоол бүрийг хөдөлгөөн, дуу чимээний тусгай мэдрэгчээр тоногложээ. Хэрвээ байдал гэнэт ямар нэг байдлаар бишдэвэл, бүх хаалга шууд түгшигддэг байна.
6. Холбооны нөөцийн банк (төв банк)
Энэ бол манайы гарагийн хулгайч бүрийн орохыг хүсдэг мөрөөдлийн газар. Тус банкинд дэлхийн алтны бүх нөөцийн бараг 25% хадгалдагддаг байна. Энэ үнэт баялагийг ган хаалгууд хамгаалдаг төдийгүй, гол агуулах нь газар дор 25 метгрийн гүнд байдаг гэнэ.
7. Мормоны шашинтнуудын агуулах
Мормоны шашны сүм хийд Ютиа муж улсын давст нуурыни дор өөрийнги агуулахыг байгуулжээ. Сүмийн дээд тушаалын санваартнууд л энд орж болдог байна. Библийн ямар нэг баримт бичгүүд нууц архивт байдаг бөгөөд эдгээр баримт бичиг нийтлэгдвэл, христийн шашны оршин тогтнох зарчим адлдагдаж болох гэнэ.
8. “Нокс” цайз
Зэвсэглэсэн дээрэмчдийн бүхэл бүтэн арми л алдарт “Нокс” цайзыг дээрэмдэж чадна. АНУ-ын алтны нөөц төдийгүй, тус орны түүхийн бүх гол гол баримт бичигт энд хадгалагддаг байна.
9. Сайентологийн шашны бааз
Сайентологийн шашныхан Нью-Мексикогийн цөлд чанд хамгаалалттай нууц баазаа бахйгуулжээ. Энд юу нууж байдгийг хэн ч нарийн мэддэггүй, учир нь шашны энэ урсгалын дээд тушаалын гишүүдийг л энд орохыг зөвшөөрдөг байна.
10. Ватиканы номын сан
Ватиканы номын сан ХV зуунд бий болжээ. Номын сангийн зарим өрөөнд зарчмын хувьвд орох блоломжтой, юу гэвэл дэлхийд нэртэй эрдэмтэд тусгай хүсэлт гаргаж, үүнийг нь Ромын пап зөвшөөрөх юмуу татгалзсан хариу өгдөг байна. Харин зарим гар бичмэлийг зөвхөн тэр л үзэх эрхтэй гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ