Өнгөц харахад байдаг л хос мэт санагдах ч...
Хурим нь хүний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг байдаг. Хүмүүс хуримлаж байгаа хосод баяр хүргэн алга ташиж, аз жаргалыг хүсэн ерөөдөг. Харин бидний өгүүлэх үйл явдал арай өөр байдалтай болжээ. Чухамхүү энэ нь олон хүний зүрх сэтгэлийг хөндөж, олон сая лайк, сэтгэл учрам комент цуглуулсан байна. Энэ хурим дээр сүйт бүсгүй нь нөхрийгөө үүрч явжээ.
Жесси бүр хүүхэд байхаасаа цэргийн хүн болохыг мөрөөддөг байж. Тэр 2003 тэнгисийн явган цэрэгт явж, харин 6 жилийн дараа Афганистанд албан хааж байхдаа дэлбэрэлтэд өртжээ. Эмч нар залуугийн хоёр хөлийг тайрахаас аргагүйд хүрсэн байна.
“Маш хэцүү байж билээ. Ойр дотнын хүмүүсийнхээ чин сэтгэлийн дэмжлэг, хамгийн сайн сайханд итгэх итгэлийнхээ хүчинд энэ бүхнийг давж гарч чадсан юм” гэж Жесси дурсан ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ