Эдгээр бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж болохгүй
Улаан лооль, шоколад, зөгийн бал, оливийн тос болон бусад бүтээгдэхүүнийг байнга хөргөгчид хийдэг, гэтэл ингэж огт болохгүй гэнэ.
Шоколад.
Мэргэжилтнүүдийн ярьснаар, шоколадыг Цельсийн нэмэх 12-оос 18 градусын хооронд бин битүү боодолтой хадгалах нь тохиромжтой аж. Энэ бүтээгдэхүүн нь температурын хэлбэлзлэлд маш эмзэг, тиймээс түүнийг хөргөгчид хадгалах хэрэггүй, хөргөгчид хадгалсан шоколад амтны чанараа алддаг байна. Үүнээс гадна, шоколад нь гаднын үнэрийг шингээдэг шинж чанартай учир, энэ нь түүнийг хөргөгчид хийхгүй байх нэг шалтгаан гэнэ.
Зөгийн бал.
Хөргөгчид зөгийн бал талстжидаг учир, савтай зөгийн балыг харанхуй газарт юмуу шүүгээнд хадгалах нь дээр. Энд гэрлээс хамгаалагдсан байдаг учир зөгийн балыг хэдэн сараас нэлээд хэдэн жил хүртэл хугацаагаар хадгалж болно.
Улаан лооль.
Улаан лоолийг хөргөгчнөөс гаргаж үзэхэд, зөөлөн, амтгүй болсныг анзаарахад төвөггүй. Улаан лоолийг хөргөгчийн гадна орчинд хадгалах нь илүү дээр гэж шинжээчид хэлж байна. Цельсийн нэмэх 13-аас 18 грудастай газарт хадгалах нь хамгийн сайн. Ингэвэл улаан лоолийн амт хавьгүй сайн хадгалагдаг байна.
Ургамлын тос.
Наран цэцгийн, рапсын болон оливийн тосыг сэрүүн, харанхуй газарт хадгалах хэрэгтэй, гэхдээ хөргөгчид биш. Хүнсний тос нь хадлгалах хугацаа богинотой байдаг, жишээ нь онгойлгосон савтай маалингын тосыг хөргөгчид хийх хэрэгтэй ч, түргэн хэрэглэвэл зохино.
Талх.
Хөргөгчид талхыг хөгцрөхөөс хамгаалж болох ч, амт болон анхилам үнэрээ түргэн алддаг байна. Гадаа маш халуун, гэрт агаар чийглэг тохиолдолд л талхыг хөргөгчид хадгалж болно. Бусад нөхцөлд талхыг хуурай, битүү саванд хадгалах нь илүү дээр.
Төмс.
Хөргөгчид хадгалахад төмсний цардуул түргэн зуур сахар болж, улмаар энэ бүтээгдэхүүнийг гоолиг биеийн жинхэнэ дайсан болгодог байна. Төмсийг зоорийн давхарт юмуу агуулахад нэмэх 4-өөс 12 градусын температурт хадгалах нь зөв гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Гадил жимс.
Гадил жимсийг харлуулахгүй гэхдээ хөргөгчид байнга хийдэг, гэвч чухамхүү бага температурт гадил жимс өнгөө түргэн өөрчлөх хандлагатай байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэдний зөвлөснөөр, халуун орны олонхи жимсийг хөргөгчид хадгалах ёсгүй аж. Хэрвээ энэ жимс боловсроогүй бол, сэрүүн газарт тавьж болно, гэхдээ тэг градуст ойрхон температуртай газарт биш гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ