АНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна
ХХI зууны гол тулалдаан орос, хятад, америк болон японы флотуудын хооронд болж болох юм гэж Оросын пуужин, артиллерийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн мэдээллийн бодлого хариуцсан орлогч, цэргийн шинжлэх ухааны доктор Константин Сивков “Военно-промышленный курьер” сонинд бичжээ.
“Дэлхийн хүчний тэргүүлэх төвүүд бүх талыг хамарсан шууд дайн хийсэн тохиолдолд Атлантын болон Номхон далайд ОХУ-ын тэнгисийн цэргийн флот, АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин, Оросын тэнгисийн цэргийн флот болон Японы тэнгисийн цэргийн хүчний тулалдаан болж, Хятадын тэнгисийн цэргийн хүчин АНУ, Японы тэнгисийн цэргийн хүчний эсрэг, түүнчилэн ОХУ-ын тэнгисийн цэргийн флот, Хятадын тэнгисийн цэргийн хүчин АНУ, Японы тэнгисийн цэргийн хүчний эсрэг тулалдана гэж тэр үзэж байна.
Ердийн зэвсэг хэрэглэсэн мөргөлдөөний улмаас гол тулалдаан өрнөж, ингэсний дараа пуужинт цөмийн мөргөлдөөн гарцаагүй болж, ингэхдээ ялагдсан тал цөмийн зэвсэг хэрэглэнгэ гэж Сивков бичжээ. “Тиймээс өнөөгийн нөхрцөлд ийм өргөн цараатай гол тулалдаан болох магадлал туйлын бага гэдгийг хүлээн зөвшөөрч болохыг тэмдэглэх хэрэгтэй” гэдэгт Сивков итгэлтэй байна.
Хэрвээ АНУ цөмийн зэвсэг туршихыг азнах шийдвэрийг зөрчвөл, Орос улс маш их хүчтэй зэвсэг үйлдвэрлэж болох юм гэж цэргийн шинжлэх ухааны доктор гуравдугаар сард мэдэгдсэн юм. 2018 оны хоёрдугаар сард Сивков 210 тэрбум доллараар халуун цөмийн их хүчин чадалтай пуужин бүтээхийг бас санал болгож байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ