О.Пүрэв анхны ялалтаа байгууллаа

Холимог тулаанч О.Пүрэв нь Монгол холимог тулааны “MGL-1” тэмцээнд тав дараалсан ялалт байгуулж, улмаар өнгөрсөн есдүгээр сард хилийн чанадыг зорьсон билээ.

Тэрбээр өчигдөр ONE холбооны"Warriors Series"-н дэвжээнд анхны ялалтаа байгуулжээ. Сингапур улсад болж буй “Warriors Series” тэмцээн нь ONE холбооны мэргэжлийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэдэг чухал тулаан бөгөөд Өмнөд Солонгосын тулаанч Пак Дэ Хо-г гуравдугаар үеийн эхний минутад ялснаар ийнхүү мэргэжлийн гэрээ байгуулахад нэг алхам ойртлоо.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ