Цусны бүлэг болон хавдраар өвчлөх эрсдэл хоорондоо холбоотойг тогтоожээ

Цусны бүлэг хорт хавдар тусах эрсдэлд нөлөөлдөг эсэхийг тодруулахын тулд Европын эрдэмтэд сүүлийн 25 жилд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нэг мянган өвчтөний мэдээллийг цуглаалж, дүн шинжилгээ хийжээ.

Тийнхүү, ийм хамаарал бий  бөгөөд юу гэвэл  хүний бие махбодийг хорт бодис, вирус, бактериас хамгаалдаг онцлог, улмаар ямар нэг өвчин тусамтхай байдал цусны бүлэгтэй холбоотой болж таарсан байна.

Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс хорт хавдраар цөөн өвчилж, харин  нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс  хорт хавдар өвчинд хамгийн их өртөмтхий болохыг эрдэмтэд өргөн цараатай судалгаа хийсний дараа тогтоожээ.

Тэд  бусдыг бодвол, биеэ нэг их анзаардаггүй бөгөөд харин хоёрдугаар бүлгийн цустай  хүмүүс  бусдаас илүүтэйгээр эрүүл аж төрөх ёс сахиж, элдэв өвчин, түүний дотор хорт хавдар тусах эрсдэлд нөлөөлдөг буруу зуршилд бага өртөмтхий байдаг гэж “МедикФорум” сайтад бичсэн байна.

Тийнхүү өвчин туссан тохиолдолд аль болох эхний үед нь “барьж  авахын” тулд  тогтмол шинжилгээ хийлгэж, эрүүл аж төрөх ёс сахихыг эмч нар зөвлөж байна.

Үүний зэрэгцээ,  Шведийн эрдэмтэд судалгаа хийж, хоёрдугаар бүлгийн цустай хаүмүүс ходоодны хавдраар өвчлөх илүү эрсдэлтэй байдаг бол, харин гурав, дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс нойр булчирхайн хавдарт өртөмтхий болохыг тогтоожээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ