ШИНЭ намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл/ШИНЭ/ намын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өчигдөр хэлэлцсэн байна.

Тус намын дүрэмд оруулсан өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзжээ.

Мөн Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Ганболд нарын хүсэлтийг хэлэлцэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

 

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин