Цэцийн даргыг томилох хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшиллоо
ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг өнгөрөгч долоо хоногт цэцийн бүх гишүүдийн хурлаар чөлөөлсөн.
Үүнтэй холбогдуулан, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 11.00 цагаас буюу өнөөдөр хийхээр товлосон юм.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо. Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанааар хүрэлцэн ирээгүй учраас хуралдаан хойшлогдсон бөгөөд ирэх сарын 2-ний өдрийн 11.00 цагаас хийхээр товложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ