Монгол Улс, БНСВУ хооронд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНСВУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Нго Суан Личийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Мөн айлчлалын хүрээнд БНСВУ-ын Засгийн газрын Байнгийн шадар сайд Чыөнг Хоа Биньд бараалхаж хоёр улсын харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ жил БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд тус улсад айлчилж Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж харилцаагаа шинэ шатанд гаргасан нь онцлог боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин