Гааль, НӨАТ-аас чөлөөлж, буцаан олгох төслийг баталлаа


Чуулганы хуралдаанаар хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийн эцсийн хэлэлцлээ. Тогтоолын төсөлд батлагдсанаар өрхийн бүртгэлд бүртгэлтэй 0-18 насны хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн олгох бөгөөд хуулийн төсөл 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм. Ингээд холбогдох асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлээгүй учраас хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Үүний дараа чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэрийг барих явцад дотоодод үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжийг экспортлох бөгөөд түүнд төлсөн татварыг 100 хувь буцаан олгох тухай юм. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал гаргаж, хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг батлав.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин