З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорьсон. Тодруулбал, түүнийг шүүх байгууллагын ажилд санаатайгаар саад учруулсан хэмээн ийнхүү хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ хугацаанд тэрбээр "дүүгийнхээ ажилд явдалд оролцъё" хэмээн батлан даалтад гарахыг хүссэн ч шүүхээс татгалзсан билээ.
Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно. Шүүх хурлын шийдвэрийг та бүхэнд эргэн мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ