Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг дэмжлээ

     Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж, зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Хуралдааны эхэнд нийслэлийн 2020 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулсан юм. УИХ-аас нийслэлийн 2020 оны суурь орлого, зарлагыг дараах байдлаар тооцож улсын төсөвт төвлөрүүлэн шилжүүлэх санхүүжилтийг баталсан байна. Үүнд:

Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг,

суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг,

Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ.

Мөн нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд баталсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төргөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Энэ онд ашиглалтад орсон замуудыг арчилж тордох ажлыг илүү сайжруулах шаарлагатай байна. Мөн нийслэлийн Татварын газар, Газар зохион байгуулалтын алба орлого бүрдүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулан, ард иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр нэг байгууллага шиг ажилла” гэсэн үүрэг өгөв.

Нийслэл 2020 онд газрын төлбөрийн орлогоос 80.9 тэрбум, газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг, нийт 82.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин