Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж эхэллээ
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж эхэллээ. Хуралд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож буй ажээ.
Ямар асуудлаар ҮАБЗ хуралдаж байгаа нь тодорхойгүй ч “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө” буюу “Дубайн гэрээ”-г Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хууль зөрчин байгуулсан хэмээн шийдвэр гаргасантай холбоотойгоор дээрх асуудлыг хэлэлцэж байж магадгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ