Энэтхэгчүүд баарнаас цэвэр агаар худалдан авч байна
Шинэ Дели хотын утаа жил ирэх бүр ихсэж, үүнээс болоод хотын оршин суугчид хүчилтөрөгчийн бааранд очиход хүрч байна гэж хэвлэлд бичжээ.
Намар болохоор хорт утаа Энэтхэгийн нийслэлийг дахин нөмөрч эхлэдэг байна. Агаарын бохирдлын хэмжээ ноцтой түвшинд тун дөхөж, тодруулвал агаарын чанарын индекс байж болох 500 нэгжээс 467-д хүрчээ. Ингэхдээ энэ шатлалаар 50 баллыг хэвийн хэмээн үздэг аж. Хотын эрх баригчид хичээл сургуулийг хааж, тээврийн хөдөлгөөнийг зугуухан хязгаарлаж эхлэж байна.
Тариалангийн талбайд сүрэл шатаадаг нь элдэв шалтгааны нэг болдог ажээ. Ирэх жилийн тариалалтад бэлтгэх зорилгоор намрын эх болон дунд үед ийм арга хэмжээ уламжлал ёсоор авдаг байна. Ингэхийг эрх баригчид шууд хориглодог хэдий ч, нийслэл болон нийт орны хэмжээнд оршин суугчид ингэж шатаасаар байгаа ажээ.
Бий болсон байдлыг хувийн зорилгодоо хэрхэн ашиглах аргыг оршин суугчдын хамгийн овсгоотой хэсэг нь бодож олжээ. Юу гэвэл, үйлчлүүлэгчид төлбөртэйгээр “цэвэр агаар амсаж” болох тусгай газруудыг газар сайгүй нээх нь Шинэ Дели хотод их дэлгэрсэн байна. Ийм газруудын нэг – "Oxy Pure" гэдэг нэртэй баарны тухай америкийн “Нью-Йорк таймс” сонины өгүүлэлд бичжээ.
Энэ баарыг 2019 оны тавдугаар сард нээсэн байна. Түүний ажиллах зарчим гэвэл, ариутгасан нарийн гуурсан хоолойг хүний хамар руу шургуулж, үүгээр цэвэрлэсэн хүчилтөрөгч өгдөг аж. Ингэхдээ агаар нь амтат жүрж, гаа, далдуу модны тосны гээд 7 төрлийн анхилам үнэртэй байдаг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчийн сонголтоос шалтгаалдаг байна. Нэг удаагийн үйлчилгээ үзүүлэх хугацаа нь өдөрт нэг удаа 15 минут байдаг гэнэ. Ийм үйлчилгээ бүр нь 4-өөс 6 хүртэл ам. долларын өртөгтэй байдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ