Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барилаа

УИХ өнгөрсөн пүрэв гаригт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар сая Ерөнхийлөгчид өргөн барилаа. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхийг нотолж баталгаажуулан тамгалах ёслол үйлдэх ёстой. УИХ-ын дарга энэхүү арга хэмжээг энэ сарын 25-нд зохион байгуулж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм.


Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавих эсэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үдээс өмнө “Засгийн газрын дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болох заалтад хориг тавих тухай ярьж, судалж байна. Хоёр нам хоёулаа энэ заалтыг дэмжиж байх шиг байна. Судлаад хоригийг хүлээж авахааргүй байвал тавихгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан бусад заалтуудыг дэмжиж байгаа” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин