Б.Батзориг нарын ЖДҮХС-тай холбоотой хэргийг прокурорт буцаалаа
УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдрийн 14:00 цагаас Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд хаалттай боллоо.
Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг буруутгаж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж, прокурорт шилжүүлээд байгаа юм.
Прокуророос уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.
Урьчилсан хэлэлцүүлгээр Б.Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан гэдгийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ