Асар том үхэр чулууг хулгайлж, дараа нь буцаагаад тавьчихжээ

Америкийн Аризона муж улсын нэг паркийн дурсгалт зүйл болох кварцан судал бүхий хар өнгийн үхэр чулуу  учир битүүлгээр алга болж, дараа нь хуучин байрандаа иржээ.  Энэ хоёр тохиолдолд цагдаа нар хэргийн газраас ямар ч ул мөр олоогүй нь өч төчнөөн асуудал дагуулсан байна.

Байгалийн дурсгалт зүйл болох энэ бул чулуу нь  бүтэн тонн жинтэй бөгөөд тиймээс  нэг л мэдэхэд алга болсон нь туйлын гайхширал төрүүлжээ.

Тийнхүү энэ чулуу хэдэн хоног байх газартаа байгаагүй байна.  Ийм хүнд чулууг тээвэрлэхэд тусгай төхөөрөмж, жишээ нь экскаватор хэрэгтэйг эрх баригчид дурджээ. Гэхдээ ийм бага хэмжээтэй чулуу хулгайлах явдал үнэндээ гардаг бөгөөд чулууг овоохон мөнгөөр зарчихаж болох гэнэ. Гэвч хэрвээ чулууг барилгын тусгай техник юмуу трейлерээр авч явж болох ч,  дугуйны мөр үлдээх ёстой, гэтэл ямар ч мөр үлдээгүй  байна.

Чулуу учир битүүлгээр алга болсон тухай зарласнаас хойш хэдэн өдрийн дараа нөгөө “шидэт чулуу” хаанаас ч юм бүү мэд, хуучин байрандаа дахин ирчихсэн байжээ. Мөрдөн шалгах ажлыг зогсоосон, чулуу хуучин байрандаа ирсэнд бид баяртай байна гэж энэ хачирхалтай явдалд залхасан албан хаагчид хэлжээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ