ЕТГ-ын дарга З.Энхболд: Нийгмийн даатгалын шимтгэл дээр хориг тавина


Давхар дээлтэй сайд дээр хориг тавих тухай яригдаж байгаа. Тэгэхдээ УИХ-д хоригийг хүлээж авах бүрэлдэхүүнийг судалж байна. Хэрвээ байхгүй бол тавихгүй гэсэн үг. Бараг 100 хувиар Үндсэн хуулиа баталсан улсууд дөрвөн сайд дээр аль аль нам нь дуртай байх шиг байна. Тиймээс хориг хүлээж авахааргүй бол тавихгүй. Зөвхөн дөрвөн давхар дээл дээр шүү дээ. Бусад Үндсэн Хуулийн өөрчлөлттэй санал нийлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл дээр хориг тавина. Тавихаар болсон. Одоо бэлтгэж байна. УИХ-аас улсын төсөв манайд ирээгүй байгаа. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувь дээр хориг тавихаар бэлтгэгдэж байгаа. 25 болох гэж байгаа шимтгэлийг 23 дээр нь зогсоох талаар хориг тавихаар бэлтгэгдэж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин