Гитлерийн өвөө еврей хүн байсан уу?

Америкийн нэрт түүхч Леонард Сакс Адольф Гитлерийн ургийн бичгийг нарийн судлаад, Гитлер цэвэр цусны ари үндэстэн ерөөс байгаагүй нь харагдаж буй баримт бичгүүдийг сөхөж тавьж чаджээ.

Тийнхүү түүний эмээ нь австрийн Грац хотод сууж байсан нэг еврей эрээс  Адольфын эцгийг төрүүлсэн болж таарч байна. Тэрээр нууц амрагийнхаа нэрийг хэлэхээс татгалзаж байсан бөгөөд түүнээс төрүүлсөн хүү нь эмэгтэйн цорын ганц хүүхэд байжээ.

Нацистуудын толгойлогчийн  өвөө нь түүний эмээгийн ажиллаж байсан фермд амьдарч  байжээ гэж Гитлерийн хувийн өмгөөлөгч Ганс Франк бүр 1930 онд хэлж байсан байна. Гэвч Грац хотод еврейчүүд огт байгаагүй хэмээн нацистын үзэл сурталчид нотлодог байж.  Сакс ХIХ зууны австрийн архивыг гүнгийрүүлэн судлаад, тэр үед Грац хотод жүүдийн багаахан, гэхдээ нөлөө бүхий омгийнхон суурьшиж байсныг нотлох баримтыг олоход хүрчээ.

Гитлер наанадаж  еврей үндэстэнд  дөрөвний нэгийн магадлалтайгаар хамааралтай байсан хэмээн нотлож байгаа нь одоо  олон еврей хүний хувьд доромжилсон хэрэг болдог юм. 

 Гэвч Гитлерийн еврейг  туйлаас үзэн ядаж,  Европын бүх еврей хүнийг устгасныг ойлгоход туслах үнэнийг мэдэх цаг ирсэн гэж Сакс үздэг байна.

Фюрерын эцгийг төрүүлсэн эмээ Мария Анна Шикльгрубер нь  ядуу тариачин байсан бөгөөд нөхөргүй мөртлөө 42 настайдаа хүү төрүүлсэн гэдгээс өөр түүний амьдралынтухай тодорхой зүйл бага юм.

Түүний төрсний баримт бичигт “бутач хүүхэд” гэж бичсэн байдаг байна.  Дараа нь эмэгтэй Иоганн Георг Гитлертэй сууж, түүнийг Гуравдугаар рейхийн үед Адольфын хууль ёсны эцэг гэж зарласан юм.

1931 онд Гитлер  өөрийнх нь өвөө ерей хүн байсан гэдэг яриаг дарахыг СС-ийнхэнд  тушааж байжээ. Харин тэгэхэд тэр өөрийнх нь бүх өвөг дээдэс австрийн цэвэр ари үндэстэн байсан гэдгийг харуулах ургийн нарийн баримт бичиг нийтлүүлэхийг түүний ургийн бичгийг  зохиогч Рудольф Коппенштайнерт тушаасан байна. Иоганн Георгийг өөрийнх нь төрсөн эцэг гэж бичиж  үлдээхийн тулд Адольфын төрсний гэрчилгээг өөрчлөхийг санваартанд бас тушаажээ.

Гэвч фюрерт өөрийн төрсний баримт бичгийг өөрчлөх нь бага хэрэг байсан бөгөөд түүний еврей гарлын тухай үг яриа түүнийг маш цухалдуулж байсан байна. Тэгээд түүнийг  еврей үндэстний удмын хүн байж таарахгүй хэмээн нотлохын тулд бүх еврейг устгахыг тушаажээ.

Тийнхүү өөрийнх нь гарал үүслийн тодорхой бус байдал нацистын толгойлогчийг маш  эвгүй байдалд оруулж байсан  бөгөөд юу гэвэл герман үндэстнийг толгойлж байсан тэр жинхэнэ ари хүний үлгэр дууриал болох ёстой байсан нь тодорхой.

Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ