Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллахыг шаардсан шийдвэр ОУПХ-оос ирүүлсэн

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 4-р сарын 25-ны өдрийн тогтоолоор ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Тус хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Түр хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ “Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш сард хоёроос доошгүй удаа, заримдаа гурван удаа хуралдаж, ОУПХ-ны шинжээчдийг Монгол Улсад хоёр удаа авчирж, энэ хэрэг дээр албан ёсоор дүгнэлтээ гаргалаа. Түр хорооны дүгнэлт болон ОУПХ-ны Хүний эрхийн хорооны шийдвэр 100 хувь санал нэгдсэн.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хураас байгуулагдсан Түр хороо болон ОУПХ-ны Хүний эрхийн хороотой хамтран ажиллалаа.

Нэгдүгээрт, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн байна гэдгийг ОУПХ-ны шинжээчид албан ёсоор тогтоосон. Эрүүдэн шүүснийг тогтоохын тулд ОУПХ-ны шинжээчид болон Түр хорооны гишүүд нийт 23 албан тушаалтантай уулзсан. Мөн хоригдож буй Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа болон тэдний гэр бүлийнхэн, өмгөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзалт хийж, холбогдох нотлох баримтууд дээр тулгуурлан, энэ хэрэг нь хурамчаар нотлох баримт бүрдүүлж, хилсээр дүгнэж, ял өгсөн байна гэдэг дүгнэлт гаргалаа.

Тухайлбал, С.Зоригийн хэргийн жинхэнэ гүйцэтгэгч болон захиалагчийг илрүүлэхэд хугацаа алдахыг ОУПХ зөвшөөрөхгүй гэдгээ дүгнэлтдээ бичсэн байна. Өнөөдрийг хүртэл шүүхийн яллах тогтоол олон нийтэд хаалттай байгаа бөгөөд үнэнийг хайж байгаа хэсэгт С.Зоригийн хэргийн талаар  чөлөөтэй ярих боломжийг хааж байгааг ОУПХ буруутгаж байгаагаа мөн ил тод бус байдал үргэлжилж, шударга ёс тогтоох нөхцөлийг сулруулж байгааг ОУПХ цохон тэмдэглэсэн байна. Иймд ОУПХ-ны хүний эрхийн хорооноос эрх баригч албан тушаалтнуудад хандан, эрүүдэн шүүсэн хэргийн явц, үр дүнгээс үл хамаарч, тодруулж хэлбэл, шүүхийн бусад шийдвэр, эрүүдэн шүүсэн этгээдүүдэд оноох ял шийтгэлээс үл хамаарч Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллахыг шаардсан шийдвэрээ ОУПХ бидэнд ирүүлсэн юм.

Мөн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг нэн даруй суллаж, тамлуулан зовоосныхоо төлөө нөхөн олговор олгох ёстой гэдэг шийдвэрийг ОУПХ-ноос гаргасан байна. С.Зоригийн хэргийг улс төрийн намууд оон жил улс төрийн ашиг хонжоо харж ашиглаж ирснийг буруутгаж, өнөөдөр албан ёсоор Түр хороог байгуулсныг сайшааж буйгаа илэрхийлсэн байна. С.Зоригийн хэргийг илрүүлсэн болж, хилс хэрэг тохсон энэ явдлыг илчлэхийн төлөө ажиллаж байгаа Түр хорооны гишүүдийг дарамтлан сүрдүүлж байгаад ОУПХ санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.” хэмээн мэдэгдлээ.

Үүний дараа Түр хорооны гишүүн Л.Болд хэлэхдээ “ Белградад болсон ОУПХ-ны Ерөнхий чуулганаас гарсан зөвлөмж нэхэл хатуу байдаг. Тус байгууллагаас гарсан зөвлөмжийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байдал манай хууль хяналтын байгууллагуудад ужгирсан. ОУПХ-ноос гаргасан хамгийн гол шийдвэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шударга, хараат бус шүүхээр шүүгээгүй учраас ямар нэгэн нөхцөл, болзолгүйгээр суллах ёстой гэсэн шийдвэр. Амгаланбаатар нь өөр хэргээр сууж байгаа учраас тэр хэргийнхээ ялыг эдлэх ёстой, гэхдээ энэ яригдаж байгаа хэргийнх нь ял ч бас өөрчлөгдөх ёстой гэсэн шаардлагыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг ярьж байгаа энэ цаг үед зайлшгүй хэрэгжүүлэх зүйл бол энэ хоёр хүнийг яаралтай суллах явдал юм. Гэмгүй хүмүүсийг шийтгэчихээд зүтгээд байгаагийн цаана жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид нь цаг хожиж, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаархал агуулж байна. Тиймээс энэ хэргийг үйлдсэн, захиалсан хүмүүсийг яаралтай олж илрүүлэх ажилдаа орох хэрэгтэй. Өнөөдрийн хувьд Монголын төрд байгаа хамгийн том хорт хавдар гэж хэлж болох энэ асуудлыг шийдэхийн төлөө Түр хороо шийдвэр гаргаад байна.” Гэв.

Түр хорооны гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар эрүүдэн шүүсний дараа холбогдох эрх бүхий албан тушаалтан уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шалгах ёстой гэсэн байр сууриа манай хууль хяналтын байгууллагууд удаа дараа илэрхийлж байгаа. ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан хамгийн гол зөвлөмж нь нэн даруй суллах явдал юм. Эрүүдэн шүүсэн гэдэг нь нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал үүсээд байгаа учраас тэр. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон бусад олон улсын энэ төрлийн гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэж орсон тул цаашид үндэснийхээ хууль тогтоомжийг, тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгэх журмаа эргэж харах цаг нь болжээ гэдэг нь харагдаж байна. Бид энэ шийдвэрээ холбогдох байгууллагуудад хүргэнэ.” гэв.

Түр хорооны гишүүнХуульзүйн сайд Ц.Нямдорж “Шүүх дээр энэ хэргийг аль болох сунжруулах тоглолтхуйвалдаан явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлэх ёстойАнхан шатны шүүх нь мөрдөн байцаалтад буцаасаняг сүүлчийн өдөр нь тэр шийдвэрээ прокурорт өгсөнПрокурор эсэргүүцэл бичингүүт шүүх хянаж болох сүүлчийн өдөр давахаар орсонДавах шийдвэр гараад дахиад 30 хоногийн дараа шүүхийн давахын магадлалыг гардуулсанодоо дахиад 30 хоногийн хугацаа хожих ийм хуйвалдаан шүүх дээр явагдаж байгааҮүнийг нуух юм байхгүйХоёрдугаартэнэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор нууцаас гаргасанӨөр нууцаас гаргадаг газар байхгүйодоо мөрдөж байгаа хуулиарГэтэл зарим хүн нууцаас одоо гарга гэсэн шаардлага хүргүүлээд дахиад хугацаа хожих юм хийж байнаГуравдугаартхамгийн гол нь энэ асуудлыг будлиулсан бүх шүүгч албан тушаалдаа хэвээр байгааЯлангуяа Дээд шүүхийн түвшиндЕрөнхий шүүгч нь солигдсон боловч хуучин Ерөнхий шүүгч нь одоо хүртэл ажлаа хийж байгааэнэ хэргийг Дээд шүүхээр илтгэсэн шүүгчшүүх бүрэлдэхүүнд нь орсон бүх шүүгч ажлаа хийсээр байгааЭнэ хүмүүс арьсаа хамгаалж байгаа учраас одоо энэ эрүүдэн шүүсэняргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг би өнөөдөр баталгаатай хэлж чадна.

Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтойта нар бичлэгийг нь үзсэнҮүнийг эвлүүлэг байсан гэж ярьдаг хүн гарч ирж байгааЯмар ч эвлүүлэг тэнд байхгүйтагнуулын байгууллага өөрийнхөө хийсэн ажлыг өөрсдөө сэргээж, олон нийтэд зарим хэсгийг нь үзүүлсэнЭвлүүлэг хийх техникийн бололцоо байхгүйҮүнийг бас хэлэх ёстойЗасгийн газрын тогтоолоор нууцаас гаргасан байхаданхан шатны болон давахын шийдвэрдээд шүүхийн хяналтын шатны шийдвэр тэр чигтээ нууцаас гаргасан байхад тагнуулын байгууллага тэр хэргийг прокурорын архивт шилжүүлэхдээ давж заалдах шатны шүүхдээд шүүхийн тогтоолмагадлал хоёрт байсан зүйлийг дахиж нууцлах ажил хийсэнИнгэж энэ асуудлыг будлиулсаар байгааХуультай улсад бол Т.ЧимгээБ.Содномдаржаа нарыг нэг ч өдөрнэг ч цаг алдалгүй суллах ёстой юм.” Гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин