Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болж байна
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна. НПГ-ын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд дээрх асуудлыг хэлэлцэж байна.
Шүүх хуралдаанд шүүгчээр С.Базарханд, хохирогч Ч.Н, Э.А нар ѳмгѳѳлѳгч Б.Мэргэн нарын хамтаар оролцож байгаа бол шүүгдэгч талаас Д.Гантулга болон түүний ѳмгѳѳлѳгч Б.Батбаатар, Ж.Барсбаяр нар оролцож байна.
Хэргийг сануулахад, Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ