Тамхиа хаясан аав хүүхдүүдийнхээ төлөө чамгүй мөнгө хураажээ
Тайванийн нэгэн эр 14-тэйгээсээ тамхи татаж эхлэжээ. 37 нас хүрэхийн алдад өдөрт нэг хайрцагаас цөөнгүй янжуур татдаг байсан тэр гэрлэж, удалгүй хүүтэй болжээ.
Хүүгээ хэдэн сартай болсны дараа мань эр тамхины утаа суунагласан гэр бяцхан үрэд нь хэрэгтэй тэр зүйл биш гэдгийг ойлгожээ. Тийнхүү хүүхдээ бодоод тамхи татахаа болихоор шийдэж, тэгээд тамхи татахыг хүсэх бүрийдээ 50 юанийн зоосоор өөрийгөө торгох болсон байна. Тийнхүү зоос цуглуулж, улиралд нэг удаа банкинд хадгалуулахаар тушаадаг байжээ. Охинтой болсон дөрвөн жилийн дараа тэр тамхи татахаа бүр больж, аль хэр мөнгөтэй болсноо мэдэхээр шийдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ