М.Энхсайханд холбогдох хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ
АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг прокурорт шилжүүлсэн" гэх тайлбарыг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ