АН-ын Үндэсний Бодлогын хороо өнөөдөр хуралдана
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит хурал өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 9-ний 12.00 цагт Төрийн ордны Их танхимд хуралдахаар болжээ.
Энэ удаагийн хурлаар ҮБХ-ны нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батлах юм. Мөн Улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлахын зэрэгцээ сонгуульд нэр дэвшигчийн татварын хэмжээ, хугацааг батлах ажээ.
Түүнчлэн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮБХ, ДоСХ /Дотоод сонгуулйн хороо/, ҮДХ-ны гишүүдтэй байгуулах гэрээний төслийг хэлэлцэн батална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ