Цэцийн даргыг Н.Чинбат орлоно

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д 10 хоногийн хилийн хориг тавиулаад байна. Солонгосын хэвлэлүүд орон нутгийн шүүхээс баривчлах ёстой гэж үзэж байгаа тухай мэдээлэл ч гарч эхэллээ. Ямартай ч Үндсэн хуулийн Цэцийн дарга 10 хоног эзгүй байх нь. Тэгвэл энэ хугацаанд түүнийг хэн орлох вэ. Цэцийн тухай хуульд энэ талаар тодорхой заажээ. Тус хуулийн зургадугаар зүйлийн зургаад “Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ” гэж заасан байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээс дээрх шаардлагыг Н.Чинбат гишүүн хангаж байгаа юм. Тэрээр хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тодруулбал, 1998-2004 онд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан бол 2017 онд дахин томилогдсон. Харин бусад гишүүнийх нь тухайд анх удаа Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа хүмүүс юм.

Үндсэн хуулийн Цэцийн даргыг Цэцийн гишүүд дундаасаа сонгодог бөгөөд Д.Одбаярыг 2017 оны зургадугаар сарын 14-нд сонгосон. Цэцийн тухай хуулийн зургадугаар зүйлийн гуравт “Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэсэн заалт бий. Харин Д.Одбаяр даргын тухайд ирэх жил улиран сонгогдох байтугай Цэцийн гишүүнээр ажиллах эсэх нь ч эргэлзээтэй болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин