Цэцийн дарга Д.Одбаярыг баривчлан байцаах боллоо

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр /2019.11.06/ солонгос улсад мэдүүлэг өгөхөөр Индонезээс ирсэн билээ. Солонгосын мэдээллийн  www.naver.com албан ёсны сайтад 1 цагийн өмнө мэдээлснээр бол түүнийг болон хамт зорчиж байсан А нарыг  Инчон дүүргийн орон нутгийн цагдаагийн газраас баривчлан байцаалт авах шийдвэр гаргажээ.

Д. Одбаярыг мөрдөн байцаалтнаас гарч ирэх үеэр маш олон хэвлэлүүд цугларсан байсан бөгөөд сэтгүүлчид түүнээс "Та үнэхээр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн үү", "Та болж буй үйл явдлын талаар юу гэж бодож байна" гэж асуухад ямар нэгэн хариулт хэлээгүй байна.



Гэрч, хохирогчдын мэдүүлснээр, Д. Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Мөн Д. Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх байгин ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.

Сингапур Улс руу хуралд оролцохоор явсан иргэн А-г Солонгос руу ирэхэд нь баривчилна гэж Цагдаагийн газраас мэдэгдсэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин