“Хутгалуулсан” гэх Засаг дарга Х.Болормаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 3 жил гүрийсээр байна
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа тус дүүрэгт ажиллаж байсан 10-аад хүнийг хууль бусаар хоморголон ажлаас халжээ. “Казино” хэмээгддэг Д.Баттулгын төрсөн дүүгийн эхнэр Х.Болормаа Засаг дарга болонгуутаа өөрийн багаа бүрдүүлнэ гээд тэднийг зайгаа тавьж өг гэсэн байна.
Халагдсан 10 гаруй хүн 2017 оноос эхлэн Монгол Улсын анхан, дунд, дээд 3 шатны шүүхээр орж, бүх шатны шүүхээс тэднийг хууль бусаар халагдсаныг тогтоож , ажилд эргүүлэх авахыг даалгажээ. Төрийн албаны зөвлөлөөс ч төрийн захиргааны албан хаагчидыг хууль бусаар ажлаас халсаныг тогтоожээ.
Энэ хугацаанд хууль бусаар халагдсан ажилтнуудын талаар төрийн захиргааны байгууллагуудын хоорондоо шидэлцсэн бичиг цаас хэдэн боть номын дайны зузаан цаас болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ