11 компанийг Сангийн яам тендерт оролцох эрхийг нь хязгаарлажээ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу тендерт оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлсэн аж ахуй нэгжийг Сангийн сайдын 2019 оны 223 дугаар тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэжээ. Нэр бүхий 11 компани тендерт илт худал мэдээлэл оруулсан гэдэг үндэслэлээр эрхээ хасуулсан байна.
Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн нэрийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.tender.gov.mn/ болон эндээс үзэж болох нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ