УИХ-ын гишүүдийн туслахууд спортод авъяастай

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын спортын аварга шалгаруулах уламжлалт тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд (2019.11.02-03) УИХ-ын Тамгын газрын Биеийн тамир, спортын зөвлөлөөс зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын даргын ажлын алба, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын алба, Ардчилсан намын зөвлөл, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын дунд зохион байгуулагдсан уг тэмцээн шатар, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, боулинг гэсэн таван төрлөөр болов. Тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 8 багийн 320 гаруй тамирчин 120 медалийн төлөө өрсөлдсөн .

ГиГишүүдийн туслахууд спортод чамгүй авъяастайгаа харуулж шатрын төрөлд УИХ-ын гишүүн А.Сүхбатын туслах Э.Алтаншагай, УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн туслах Э.Урангоо, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяа нар амжилт үзүүлсэн бол ширээний теннисээр УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн баг тэргүүлжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ