Токиогийн машины үзэсгэлэн дээрх ирээдүйн машинууд

Энэ жилийн автомашины  “Tokyo Motor Show ” үзэсгэлэн инновацид түлхүү анхаарал хандуулсан бөгөөд “Нээлттэй ирээдүй” уриан дор болж  байна.  Үйлдвэрлэгчдээс   үзэсгэлэнд  дрон, цахилгаан машин, тэр ч байтугай нисдэг мотоцикл авчирсан бөгөөд ийм мотоцикл 2020 оноос хойш зах зээлд гарах ажээ.

Энэ жил 46 дахь удаагаа зохиогдож байгаа “Tokyo Motor Show” үзэсгэлэн Токиогийн үзэсгэлэнгийн “Big Sight” цогцолборт нээгджээ.  “Нээлттэй ирээдүй” уриан дорж болж буй уг үзэсгэлэн цахилгаан машин болон концептүүдэд илүүтэй анхаарал хандуулж байгаа юм.  “Toyota, Nissan, Honda болон Mazda” зэрэг  японы тэргүүлэх концернүүд оролцож, гадаадаас  Renault”, “Mercedes-Benz”  компани бүтээгдэхүүнээ тавьжээ.

Үзэсгэлэн  тусгай “Open Road” бүсээр хоорондоо холбогдсон хэд хэдэн талбайд болж байгаа бөгөөд энд хүссэн хүн бүр цахилгаан скутер болон машинаар зугаалж болох гэнэ.  Японы түүхэнд анх удаа үзэсгэлэн дээр дроны уралдаан болох бөгөөд ийм уралдаан явуулахыг Олон улсын нисэхийн холбоо сайшаажээ.

 

1. Toyota i-ROAD


СЭТГЭГДЭЛ БИЧИХ