Хонгконгийн биржид Эрдэнэс-Тавантолгой тэрбум доллар босгоно
Монголын төрийн өмчийн Эрдэнэс-Тавантолгой компани нь Хонгконгийн биржид IPO хийж, тэрбум ам.долларыг босгохоор төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ. Компанийн зүгээс олон улсын хөрөнгийн биржид хувьцаа худалдаалахад бэлтгэн зөвлөгч хөлсөлж бэлтгэлээ ханган ажиллаж байгаа аж. Одоогоор хувьцаа гаргах явц эхэн шатандаа байгаа учир, хэмжээ, цаг хугацаанд өөрчлөлт орж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Энэ нь Тавантолгой ордыг хөгжүүлэхийн тулд мөнгө босгох гурав дахь оролдлого аж. Өмнө нь 2011, 2015 онуудад олон улсын хамтын ажиллагаа бүтэлгүйтсэн юм. Харин 2018 онд Монголын Засгийн газар компанийн нийт хувьцааны 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөгөөг баталсан юм.
Говьд байрлах Тавантолгой нүүрсний орд нь зургаан тэрбум тонны нөөцтэй. Энэхүү нөөцийн гуравны нэг хувь нь коксжих, өндөр чанарын нүүрс юм.
Монгол Улс нь 2011 онд Хятад руу нүүрсээ экспортолж эхэлснээс хойш Тавантолгойн хувьцааг борлуулах найдлага тавьж иржээ. Улмаар 2012 онд гурван тэрбумын олон улсын хувьцаа худалдаалах төлөвлөсөн боловч Засгийн газраас ордны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг өөрчилснөөр хэрэгжээгүй юм. Дараа нь Хятадын Шеньхуа Эрчим хүч компани, Японы Сүмитомо корпорацитай хамтарсан консорциум байгуулан дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө мөн л 2015 онд Засгийн газраас оролцсоноор зогсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ