"АГОРА"-ын финалд шалгарсан шилдэг 30 бүтээл
Дэлхийн хамгийн том фото зургийн уралдаан "АГОРА"-ын финалд шалгарсан шилдэг 30 бүтээлийг танилцуулж байна. Үүнд Монголд авсан зураг мөн шалгараад байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс нийт 130 гаруй мянган бүтээл оролцсон бөгөөд ялагчийг 11 сарын 6-нд Барселона хотод шалгаруулна.
"Элсэн Цөлд Ганцаар"
Сахарын цөлд явж буй тэмээ унасан нүүдэлчид. Морокко улс.
"Цагаан шүхэр"
Үйлдвэр дотор шүхэр будаж буй эмэгтэй. Бурма улс.
"Цэнхэр Нүд"
Хэдийгээр аварга нүд шиг харагдаж байгаа ч энэ нь Испаний Валенсиа хотын барилга усанд ойсон байдал юм.
"Амьдралын Өнгө"
Тод хөх усанд загас барихаар зогсож буй эмэгтэйчүүд. Энэтхэг улс.
"Харанхуй Диснейлэнд"
Хэдийгээр ийнхүү нэрийдсэн ч үнэндээ энэ бол дисней парк биш Германий Баварид байрлах "Neuschwanstein" цайз юм.
"Зүүн Жава"
Индонезийн Зүүн Жавад байрлах аварга хүрхрээ. Энэхүү байрлалд очих гэж зурагчин замдаа олон багажаа урсгасан байна.
Рамаданы үеэр зуу зуун итгэгчид мөргөл үйлдэж буй нь. Бангладеш улс.
Зурагчин яг зөв цагтаа зөв газраа байснаар энэхүү торгон мөчийг буулгаж авчээ. Хоёр загасчны тор зүрх хэлбэр үүсгэжээ. Вьетнам улс.
"Ретро"
Энэхүү зургыг Японы Кобе хотод авсан бөгөөд зурагчин энэхүү зургаараа энх тайван, амар амгаланг үзэгчдэд хүргэхийг зорьжээ.
"Хүжний Ажил"
Энэхүү содон зурганд нэгэн эмэгтэй улаан хүжний савхан модыг хатааж байгаа байдал харагдаж байгаа юм. Вьетнам улс.
"Бүхнийг эхлүүлэгч Оч"
Чөтгөрийн дүрээр хувцалсан хүмүүс Каталоны фестивалийг тэмдэглэж буй нь. Испани улс.
Дэгдээхэйгээ хооллож буй шувууны торгон агшин.
Уг зургийг авах гэж зурагчин 2 цаг Испаний Тенерифе хотын зоо паркд суусан бөгөөд зулзагаа унтуулж буй ээж шимпанзегийн торгон агшинг буулгаж чаджээ.
Эргийн ус татарахыг олон цаг хүлээсний эцэст зурагчин энэхүү 7 ширхэг сүйрсэн завийг дурандаа буулгаж чаджээ. Энэхүү усан онгоцнууд энд зуу зуун жил нойрсож байгаа ажээ. Франц улс.
Рамадан мацаг дуусах үед зориулж 1000 таваг тахиа будаатай хоол бэлдэж буй нь.
Зурагчин Норвегийн Лофотен арлын гүүрээр явж байхдаа ийнхүү давхар солонго гарсныг анзааран замын хөдөлгөөн дунд маш хурдан машинаасаа бууж зураг дараад явсан байна.
"Бороотой өдрүүд"
Энэхүү улаан нүдэт мэлхий хүчтэй аадар бороон дунд сууж байгаагаар зурагчны дуранд буужээ. Индонези улс
"Диваажинруу"
Зурагчин энэхүү зургийг Францийн Мон Сэйнт Мишел аралд үүл буух үеэр авч чаджээ.
"Reitdiephaven"
Голландын Гронинген хотод нар жаргаж буй агшинг зурагчин long exposure техник ашиглан дурандаа буулгажээ.
"Гүй, тэгээд хөгжилд"
Мьянмар улсын Линг хотын хийдэд харайн тоглож буй 3 бяцхан лам.
Адуугаа тууж буй эмэгтэй. Энэ үед гадаа -20 градус байжээ. Монгол улс.
Эрх чөлөөг эрэлхийлж буй энэхүү хүүхдүүдийн зургийг авах санааг зурагчин анх Боб Марлигийн дуунуудыг сонсож байхдаа олжээ.
Сэтгэгдэл бичих
Холбоо барих
- Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Express Tower Office
- + 976 7011-8081
- info@bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ