69 дипломатчдын асуудлыг судлах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж шалгалт хийнэ
Польш улсад тамхи худалдаалан, зөөвөрлөсөн 69 дипломатчдын асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулжээ. Тус ажлын хэсэг ГХЯ дээр шалгалт явуулахаар төлөвлөсөн байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Ажлын хэсэг үндсэн гурван чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт, Гадаад харилцааны яаман дээр, хоёрдугаарт Консулын газрууд дээр очиж ажиллана. Гуравт зарим элчин сайдууд томилогдохгүй удаад байгаа асуудлуудыг судална. Бичиг баримттай танилцана.Гадаад харилцааны сайд одоохондоо эзгүй байгаа учраас ирэх долоо хоногоос шалгалт эхэлнэ” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ