Их дүйчин өдрийг амралтын өдөр болгох хуулийн төслийг дэмжлээ

Их дүйчин өдрийг амралтын өдөр болгох хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх нь дэмжлээ. Төсөл санаачлагч  Д.Оюунхорол энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлснийг Д.Оюунхорол гишүүн илтгэлдээ дурдлаа.

 Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төсөлтэй холбогдсон зарим мэдээллийг гишүүдэд өгснөөс товчлон хүргэвэл, өнөөдрийн байдлаар манай улсад 364 сүм хийд бүртгэлтэй байгаагаас 134 нь буддын шашны сүм хийд агаад статистикийн байгууллагаас өнгөрсөн оны дундуур гаргасан судалгаагаар нийт иргэдийн 53 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн дүн гарчээ. Мөн манай улсад 8 өдрийн баяр буюу нийтдээ 14 хоног бүх нийтээрээ амардаг нь бусад оронтой харьцуулахад дундаж үзүүлэлт юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин