Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
Засгийн газар өнөөдөр /2019.10.23/ ээлжит хуралдаанаа хийхээр товлосон байна. Тус хуралдаанаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцэх аж.
Мөн тус хуралдааны үеэр Иргэд, олон нийттэй харилцах төвд 2019 оны III улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар танилцуулах юм.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Л.Оюун-Эрдэнэ |
2. |
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай |
Д.Цогтбаатар |
3. |
Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай |
Д.Цогтбаатар |
4. |
Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Ц.Нямдорж |
5. |
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл |
Ц.Нямдорж |
6. |
“Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл |
Ц.Нямдорж |
7. |
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл |
Ц.Нямдорж |
8. |
Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл |
Ц.Нямдорж |
9. |
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Ц.Нямдорж |
10. |
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
С.Чинзориг |
11. |
Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
Х.Баделхан |
12. |
Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл |
Д.Сарангэрэл |
13. |
Бусад асуудал* |
У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудал
14. |
Иргэд, олон нийттэй харилцах төвд 2019 оны III улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
15. |
Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар |
Д.Цогтбаатар |
16. |
Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Д.Сарангэрэл |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ