Эрүүл мэндэд туйлаас аюултай бүтээгдэхүүнийг нэрлэжээ
Аливаа бүтээгдэхүүнийг тааруулж хэрэглэж болно гэсэн нотолгоог испанийн хоолны мэргэжилтнүүд эрс шүүмжилжсэн байна. Тэд “La Vanguardia” сонинд хүний эрүүүл мэндэд хортой хоол ундыг дурджээ.
Тухайлбал, хэт цагаан гурил ер нь хэтдээ юунд хүргэж болох вэ? Ийм гурил чихрийн шижин өвчтэй болоход нэрмээс болж мэдэх юм гэдгийг хоолны мэргэжилтэн Пилар Эскер дурджээ.
“Үр тариаг боловсруулах явцад эслэг болон бусад тэжээллэг бодисыг хаягдал болгож хаядаг” гэж хоолны мэргэжилтэн Мария Мерино тэмдэглэсэн байна.
Шинжээчид бүтэн үрийн гурилыг илүүд үзэхийг зөвлөж байна.
Хиаман бүтээгдэхүүн, тосгүй болгосон сүүн бүтээгдэхүүн, гүн боловсруулсан мах, жигнэмэг, снек, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, согтууруулах ундаа хэрэглэхээс бас зайлсхийх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Өдөрт ганц нэг бокал дарс уух нь ашигтай гэсэн яриа байдаг, харин энэ нь худал юм гэж онцлон тэмдэглэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ