Зимбабын дараа орчихоод амар тайван бай гэвүү Монгол банкны Ерөнхийлөгчөө?


ФАФТ-ын Ерөнхийлөгч өчигдөр монголын цагаар 19 цагт хэвлэлийн хурал хийж ээлжит хурлын үр дүнг танилцуулж, Исланд, Зимбабве, Монгол Улсыг шинээр хяналтад оруулж байгааг мэдэгдсэн. Гэхдээ хар, саарлаар нь ангилж хэлээгүй ч хяналтад оруулж буй гэдэг нь саарал жагсаалтад орсны нотолгоо юм. Мэдэгдэл дотор анхаарал татахуйц нь эдгээр орнуудыг "улстөрийн өндөр хүчин чармайлт гаргасныг сайшаав" гэсэн байгаа юм. Үүнээс харахад нөгөө 2 улс нь яасныг мэдэхгүй ч манай эрх баригчид саарал жагсаалтад багтчихгүйн тулд ФАФТ хавиар багагүй "хөөцөлдөлгөө" хийснийг ёжилсон санаа гэж дүгнэгдэж байна. Юутай ч дэлхийн үнэлгээ саарал жагсаалтын хариу гарлаа. Монгол банкны Ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөлөгч хүүхэддээ "Саарал жагсаалтад орсон талаар өөрийн сошиал хуудаснаа олон нийтийг тайвшруулах өнгө аястай зүйл бичээд бай" хэмээн айлдаж, духыг нь үнэрлэсэн бололтой юм. Түүний хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил " Та бүхэн тайван, амгалан байцгаана уу” гэж зогсоо зайгүй жиргэх аж. Нийт хүн амынх нь 80 хувь ядууралтай, гэмт хэргээрээ толгой цохидог Африкийн орон Зимбабветэй хөтлөлцөөд саарал жагсаалтад орчихоод юун тайван амгалан байх манатай вэ Монгол банкны Ерөнхийлөгчөө?.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин