Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ

Смартфоны монитор болон дэлгэцний цэнхэр гэрэл  хөгшрөлтийг хурдасгадаг байна. Америкийн Орегон муж улсын  их сургуулийн судлаачид хэд хэдэн туршилт хийснээр ийм дүгнэлтэд хүрчээ.

 Эрдэмтэд эсийн хөгжлийн механизм нь  хүнийхтэй төстэй нэгэн зүйл ялааны төрлийн шавьжин дээр туршилт хийжээ. Хэрвээ  гар утасны цэнхэр гэрэл  хоногийн 12 хүртэл цагийн хугацаанд ялаанд нөлөөлвөл, шавьж  хэрхэхийг  тодруулахаар тэд шийдсэн байна.

Тийнхүү, 12 цагийг хөх гэрэлд өнгөрүүлсэн шавьжны нүдний торлогийн эс, тархины нейрон гэмтэж, түүнчилэн  хөдөлгөөний үйл ажиллагаа нь алдагдаж байжээ.  Үүнээс гадна,  цэнхэр гэрэл нь шавьжны хөгшрөлтийг үлэмжхэн хурдасгасан байна.

“Хэт их хиймэл гэрэл нь нойр болон өдөр, шөнө солигдох хэмнэлийг алдагдуулах эрсдэлийн хүчин зүйл мөнөөс мөн.  Дэлгэцтэй төхөөрөмж болон гэрлийн диодын тоо нэмэгдсэнээр хүмүүс цэнхэр спектрийн гэрлийн  нөлөөнд  улам их ордог бөгөөд гэрлийн диодод чухамхүү ийм спектрийг хэрэглэдэг юм” гэж судлаачдын нэг  ярьжээ. 

Ялаа цэнхэр гэрлээс зайлсхийхийг мэрийдэг гэж эрдэмтэд хэлсэн байна.

Удахгүй нүдний торлог болон ерөөс хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулахгүй тийм гар утас бүтээхийг эрмэлзэж буй аж.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ